


Хэнтий аймгийн Чингис хотод 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөхийн барилдаанд Улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Ш.Мөнгөнбаатар, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Н.Өсөхбаяр, Ч.Энхмөнх, Д.Алтанцоож нарын тэргүүтэй 64 бөх хурд, хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдлаа.
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хан Хэнтийн Аварга” дэвжээ, “Хилчин спорт” хороо, ХЦ-ийн 0208 анги “Эбэг” ХХК-ын бөх монгол улсын “Өсөх Идэр” харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат “Дүнжингарав” дэвжээ, “Заамар Өгөөмөр” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл клуб”, ШШГЕГ-ын 427-р анги, “Батхаан Транс” ХХК-ны бөх монгол улсын залуу заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Жавхлант” дэвжээ, “Хилчин спор” хороо, “Эвт чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Ти Эм Би Эн” ХХК-ын бөх аймгийн хурц арслан Нямдоржын Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн Аварга” дэвжээ, ЗХ-ний “Алдар спорт” хороо, ЗХ-014 анги, “Бор-Өндрийн Уулын Баяжуулах үйлдвэр”, “Юү Эл И” ХХК-ын бөх аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Ш.Мөнгөнбаатар, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Л.Батсайхан, аймгийн начин Н.Уугангэрэл нар үлдлээ.
Барилдааныг санаачлан зохион байгуулсан Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУ-ын Хошой аварга малчин Лувсансүрэнгийн Лувсанбаяр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Шадавдаржаалин” Хийдийн хамба Янжаагын Ганбат, Хэнтий Батноров сумын хувиараа бизнес эрхлэгч Чадраабалын Баатарзориг, Хэнтий Батноров сумын хувиараа бизнес эрхлэгч Самдангын Баярбат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хөвчийн Жонон” ХХК Чимэддоржын Алтанзаяа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч Амгалангын Боргил нар энэхүү барилдааны түрүү бөхөд 5 сая, үзүүр бөхөд 3 сая, их шөвгийн бөхчүүдэд тус бүр 1 сая төгрөгийн бай шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Биеийн тамир, спортын газрын спортын газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.