Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН 2025 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

✅✅✅ЧӨЛӨӨТ БӨХИЙН 2025 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Монгол Улсын аварга малчин, чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн начин Жигжидийн Эрдэнэжаргал агсны нэрэмжит чөлөөт бөх-ийн өсвөр үеийн 2025 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Баянхутаг суманд амжилтай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 17 байгууллагын 308 тамирчид оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр
1-р байр Л.Мөнхбаяр дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургууль
2-р байр О.Очиржанцан дасгалжуулагчтай Баянмөнх сум
3-р байр Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэрлэн-1 сургууль
Хөвгүүдийн “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар
+92 кг жинд Алтан медаль хүртсэн Хэрлэн-1 сургуулийн тамирчин А.Тайванбат
Охидын “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар
46 кг жинд Алтан медаль хүртсэн Баянхутаг сумын тамирчин Б.Мягмарнаран нар тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагч нарт спортын улам их амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулан ажилласан Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Л.Баяраа, ахлах дасгалжуулагч Г.Оюунбаяр, дасгалжуулагч Б.Мөнхбилэг, нярав Ш.Анхбаясгалан болон хамтран зохион байгуулсан Монгол Улсын аварга малчин, чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн начин Жигжидийн Эрдэнэжаргал агсны гэр бүл, хань, үр хүүхдүүд, түүний ах дүү нар, Баянхутаг сумын Засаг даргын тамгын газрын хамт олон болон нийт баг бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.
Биеийн тамир, спортын газар 2025.02.03
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.