Хэнтий аймаг дахь сагсан бөмбөгийн салбар зөвлөл үүсэн байгуулагдсаны 18 жилийн ойн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Чингис хотноо эхэллээ. Тус тэмцээнд Улаанбаатар хот, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Дархан сум, Төв аймгийн Угтаал сум, Багануур дүүргээс баг тамирчид ирж оролцож байна.
Тодруулбал эрэгтэй 15, эмэгтэй 7 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Хэнтий аймаг дахь сагсан бөмбөгийн салбар зөвлөлийн тэргүүн Э.Мөнх-Эрдэнэ нар оролцож баг тамирчдад баяр хүргэлээ.
2025.02.01
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.