Хүндийн өргөлтийн 2025 оны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 71, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 01-р сарын 12-13-ний өдрүүдэд Улаанбаатар хот Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж 24 байгууллагын 250 гаруй тамирчид өрсөлдснөөс Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын өсвөрийн шигшээ багийн хүндийн өргөлтийн ОУХ-ний мастер Б.Үүлэнтайсуухүү дасгалжуулагчтай баг, тамирчид амжилттай оролцож Хэрлэн 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Д.Наранбаяр 55 кг-ийн жинд спортын дэд мастер, Тэмүүжин Цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч А.Анхбаатар мөн 55 кг-ийн жинд спортын дэд мастер, Баянмөнх сумын харьяат Т.Өнөболд түлхэлттэй төрөлд улсын рекордыг 11 кг- аар ахиулж 116 кг-ыг өргөж шинэ рекорд тогтоолоо. Мөн насанд хүрэгчдийн ангилалд 3-р байранд шалгарч хүрэл медалийн эзэн боллоо. Баг тамирчиддаа баяр хүргээд дараа дараагийн уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.