Мэдээ

“Бүсчилсэн хөгжил-спорт” арга хэмжээ 2024 оын 09 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал сумдад амжилттай зохион байгуулагдлаа.

Орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100-н жил, Засгийн газраас 2024 оныг Бүсийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зүүн бүсийн аймгуудын спортын салбарын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох зорилгоор “Бүсчилсэн хөгжил-спорт” арга хэмжээ 2024 оын 09 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал сумдад амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын БТСГ-ын 80 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.
-“Бүсчилсэн хөгжил-спорт” нээлттэй хэлэлцүүлэг
-Сагсан бөмбөг 3x3 /эрэгтэй/-Говьсүмбэр аймгийн баг алтан медаль
-Волейбол /эмэгтэй/- Хэнтий аймгийн баг алтан медаль
-Софт волейбол /холимог/ Хэнтий аймгийн баг алтан медаль
-Үндэсний бөхийн барилдаанд Хэнтий аймгийн дасгалжуулагч, Аймгийн харцага Ц.Өнөрбат түрүүлж, Хэнтий БТСГ-ын мэргэжилтэн Б.Гантулга, ахлах дасгалжуулагч Г.Оюунбаяр нар шөвгөрлөө.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.