Мэдээ

МВХ-ын 2024 оны Идэрчүүдийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн

ХАН ХЭНТИЙН ИДЭРЧҮҮД ЗҮҮН БҮСИЙН АВАРГА БОЛЛОО.
МВХ-ын 2024 оны Идэрчүүдийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн ВСМ Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, ВСДМ Э.Доржжагдаг туслах дасгалжуулагчтай, Б.Одончимэг ахлагчтай Хэнтий аймгийн охидын шигшээ баг тамирчдадаа, ВСДМ Э.Доржжагдаг ахлах дасгалжуулагчтай, ВСМ Д.Жаргалсайхан туслах дасгалжуулагчтай Ц.Ананд ахлагчтай Хэнтий аймгийн Идэрчүүдийн хөвгүүдийн шигшээ баг тамирчдадаа Бүсийн “Шилдэг довтлогч”-оор шалгарсан Батсүхийн Чанцалсүрэн, Цэнд-Очирын Ананд нартаа халуун баяр хүргэе.
Баг тамирчид, багш дасгалжуулагчдыг маань тэмцээн уралдаанд амжилттай оролцоход дэмжиж тусалсан Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, АВХ-ны тэргүүлэгч Г.Жаргалбат ахлагчтай ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 хөтөлбөрийн багийн хамт олон, Г.Нэргүйбаатар даргатай аймгийн БТСГ, Цагдаагийн хурандаа Баярхүү даргатай Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар, Ханбүргэд-Номин ХХК ий захирал Ц.Цэнд-очир, АВХ-ны тэргүүлэгч Ч.Нарантуяа нарын гэр бүл, Д.Түвшинжаргал тэргүүнтэй Аймгийн Волейболын Холбооны тэргүүлэгчид, 2-р багийн иргэн С.Ариунболд, н.Соронзонболд Сэ.Мөнхтуяа нарын гэр бүл, тамирчдынхаа эцэг эхчүүдэдээ талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.