Футзалын Өсвөрийн ААШТ-2024 2024 оны 03 сарын 02-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд нийт 25 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож, 10, 12, 14, 16 гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулагдлаа. Үүнд:
U10 насны ангилалд:
Алтан медаль: Хэрлэн 1-р сургууль
Хүрэл медаль: Тэмүүжин ЦС 3-р анги
Тусгай байр: Хан Хэнтий ЦС
U12 насны ангилалд:
Алтан медаль: Тэмүүжин ЦС 6-р анги
Мөнгөн медаль: Бэрх ЕБС
Хүрэл медаль: Хэрлэн 1-р сургууль 6-р анги
Тусгай байр: Хэрлэн 1-р сургууль 5-р анги
U14 насны ангилалд:
Алтан медаль: Тэмүүжин ЦС 8-р анги
Мөнгөн медаль: Хэрлэн 4-р сургууль
Хүрэл медаль: Тэмүүжин ЦС 7-р анги
Тусгай байр: Бэрх ЕБС
U16 насны ангилалд:
Алтан медаль: Политехник коллеж
Мөнгөн медаль: Тэмүүжин 10-р анги
Хүрэл медаль: Хэрлэн 4-р сургууль
Тусгай байр: Хэрлэн 1-р сургууль тус тус шалгарлаа. Бүгдэд нь халуун баяр хүргэе
Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэсэн Бор-Өндөр-2 Дэлхийн Зөн ОУБ болон Хэнтий Бтсгазар -ын хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Мөн тэмцээнийг зохион байгуулсан Хэнтий аймгийн хөл бөмбөгийн өсвөрийн дасгалжуулагч Munkh Od Gideon-доо талархаж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Бас тэмцээнийг 2 өдрийн турш өглөөний 08 цагаас үдшийн 21 цаг хүртэл шүүж, дэнсэлсэн манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн Bg Baagi, М.Ариунболд, Б.Ган-Эрдэнэ Munkh Od Gideon-доо маш их баярлалаа.
Эцэст нь тэмцээнд оролцоход баг тамирчдаа идэвхтэй хамруулсан сургуулийн удирдлагууд, багш дасгалжуулагчид Тэмүүжин ЦС-ийн Batsaihan Genden, Хэрлэн 1-р сургуулийн багш Э.Ууганболд, Batzaya Ch нар, Бэрх ЕБС-ийн багш Б.Пүрэвдаш болон биеийн тамирын багш нар, Хан Хэнтий ЦС-ийн биеийн тамирын багш нар, Хэрлэн 4-р сургуулийн биеийн тамирын багш нартаа болон нийт оролцсон баг тамирчдадаа баярлалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.