Мэдээ

Бадминтоны өсвөр үеийн УАШТэмцээнд багийн дүнгээр тэргүүллээ.

Бадминтоны өсвөр үеийн УАШТэмцээнд багийн дүнгээр тэргүүллээ.
Мэдээ
Бадминтоны өсвөр үеийн УАШТэмцээн нь 2024.01.21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион явагдсан ба энэхүү тэмцээнд нийт 12 байгууллагын 298 тамирчин 4 насны ангилал, 5 төрлөөр /хөвгүүдийн ганцаарчилсан, охидын хос, охидын ганцаарчилсан, холимог хос, хөвгүүдийн хос/ хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.Тус тэмцээнд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийн Бадминтоны спортын ахлах дасгалжуулагч О.Батбилэг, туслах дасгалжуулагч Л.Батжаргал, М.Нямжав дасгалжуулагчтай, өсвөр үеийн шигшээ багийн 44 /хөвгүүд-22, охид-22/ тамирчин амжилттай оролцож, тус тэмцээнээс нийт Алт-6, Мөнгө-4, Хүрэл-4 медалиудыг тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид 1-р байрт шалгарсан бахдам сайхан амжилтыг гаргалаа. Баяр хүргэе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.