Мэдээ

Хэнтий аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Хэнтий аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Мэдээ
  Монголын Модон барилдааны холбоо, Монгол спортын корпорацтай хамтран 11 -дэх удаагийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2024/01/21-23 хооронд ‘’UG PALACE’’ ордонд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 19 аймаг, клубийн шилдэг 240 орчим тамирчин 23 жингийн ангилалд хурд, хүч, авхаалж самбаа, уяан хатан, тэсвэр тэвчээр, оюун ухаанаараа хүч сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Архангай аймаг, Хэнтий аймаг, Дорноговь аймаг, Дархан-Уул аймаг, Төв аймаг, Говь-Алтай аймаг, Баянхонгор аймаг, Сэлэнгэ аймаг, Булган аймаг, Баян-өлгий аймаг, Өвөрхангай аймаг, Аагий про клуб, Өмнөговь аймаг, ЦЕГ- Хүч спорт хороо, Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдлөө.
Шилдгийн шилдэг тамирчдаар:
Охид:
-60 кг Б.Орхонтамир /Булган аймаг/
Хөвгүүд:
-80 кг У. Нарантогтох /Аагий про клуб/
Насан хүрэгчид эмэгтэй, эрэгтэй:
-75 кг Н.Тайванжаргал /Төв аймаг/
-75 кг М.Шиндаулет /Баян-өлгий аймаг/ хүртлээ.
Багийн дүнгээр:
I-Аагий про клуб /425 оноо/
II - Сэлэнгэ аймаг / 384 оноо/
III- Баян-өлгий аймаг / 230 оноо/ -р тус тус шалгарлаа.
Хэнтий аймаг багийн дүнгээр 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Баяр хүргэж, амжилт хүсье
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.