Мэдээ

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН
Мэдээ
АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН Дадал сум
Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Мөсний шагайн харвааны уламжлалт дэг ёс, заншлыг дээдэлж Монгол эрчүүдийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, уламжлан өвлөгдөн ирсэн энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэх, соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, суманд өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх сурталчилан таниулахад зорилгоор 2023.01.06-07-ны өдрүүдэд Балж голд зохион байгууллаа.
Уг тэмцээнд Хэрлэн сум Биндэр сум, Баян -Адарга сум , Дадал сум ,ХЦА-0287-р анги ОББЦГХЗ Балжийн Андууд холбоо, Агац дэвжээ 1 Агац дэвжээ 2 гэсэн 50 гаруй тамирчид оролцлоо.
Багийн харваанд Балж-Андууд холбооны тамирчид тэргүүн байр алтан медаль, дэд байрт Биндэр Онон Андууд, гутгаар байранд Агац дэвжээ 1, тусгай байранд ОББЦГХЗ тус тус шалгарлаа.
Мөн цуваа харвааны төрөлд
1. Б.Мөнхчулуун түрүүлж аймгийн хошой мэргэн
2. Г.Гантөмөр
3. Б.Лхамжамц
4. Н.Болор-Эрдэнэ Биндэр Улсын мэргэн
5. О.Батсайхан Улсын мэргэн
6. Г.Өнөболд аймгийн мэргэн
7. Н.Баярцогт
8. Р.Ринчинноров
9. Г.Дашням нар тус тус байр эзэллээ.
Талын харвааны төрөлд 1-р байранд Н.Баярцогт ,Р.Ринчинноров нар түрүүлж аймгийн мэргэн цол хүртлээ 2-р байранд Б.Лхамжамц Б.Бат-Эрдэнэ 3-р байранд Н.Болор-Эрдэнэ Дашням 4-р байранд Н.Алтангэрэл Н.Түмэнбаяр 5-р байранд Б.Лхамлүндэв Б.Лхам -Эрдэнэ нар түрүүлж энэ жилийн аймгийн аварга тэмцээнээс аймгийн хошой мэргэн ,аймгийн мэргэн Дадал сумаас төрөн гарлаа.
Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Дадал сумын ЗДТГ, Балжийн андууд мөсөн шагайн холбоо хамтран зохион байгуулав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.