Мэдээ

2024оны ААШ-х 100буудалт даамын тэмцээн болж өндөрллөө

2024оны ААШ-х 100буудалт даамын тэмцээн болж өндөрллөө
Мэдээ
2024 оны ААШ-х 100-н буудалт даамын тэмцээн 01сарын 10ны өдөр Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиас Хэрлэн-1 сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хан Хэнтий цогцолбор, Хэрлэн-4, Хэрлэн-5 Өмнөдэлгэр сум, Баян-Адарга сум, Баянмөнх, Галшар, Батширээт, Бэрх, Жаргалтхаан, Баянхутаг, Дархан сумын тамирчид, сургуулийн өмнөх боловсролоос 8-р цэцэрлэг, Өмнөдэлгэр цэцэрлэг, 1-р цэцэрлэг, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх сумын цэцэрлэг нийт 20 багийн 135 тамирчин 7насны ангиллаар оюун ухаанаа сорилоо.
Багийн дүнгээр: СӨБ-өөс 1-р байр Өмнөдэлгэр сумын цэцэрлэг, 2-р байр Баян-Адарга сумын цэцэрлэг, 3-р байр 8-р цэцэрлэг
ЕБС-уудаас:
1-р байр Баян-Адарга сум, 2-р байр ХХЦС, 3-р байр Жаргалтхаан сум тус тус шалгарлаа. Баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулачид болон шагналт байранд орсон тамирчдад баяр хүргэж, улсын аваргын тэмцээнд нь амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.