Мэдээ

ХЭНТИЙН АЙМГИЙН ХОККЕЙН ШИНЭ ТҮҮХ БҮТЭЭГДЛЭЭ.

ХЭНТИЙН АЙМГИЙН ХОККЕЙН ШИНЭ ТҮҮХ БҮТЭЭГДЛЭЭ.
Мэдээ
Учир юу гэвэл волейболын агуу түүхтэй Хэнтий аймгийн 16 хүртэлх насны хоккейн аймгийн шигшээ баг тэмцээний 2 дахь өдөр буюу 1-р сарын 12-ны өдөр Аймгийнхаа хоккейн шинэ түүхийг бүтээж ЗОНООС 2-р гарч хагас шигшээ тоглолтод тоглох боллоо.
Аль хожсон зоноос Улаанбаатарын “АВ” багийг дагаж зоноос 2-р гарах шийдвэрлэх тоглолтод “МСТ” багтай шийдвэрлэх тоглолт хийлээ. Тоглолт эхний 2 үе 1-1 харьцаатай явсаар 3-р үед аль эхэлж ШАЙБ хийсэн нь урам зориг сэргэдэг болохоор тэнцүүхэн явсаар 3-р үеийн 2-р хагаст Хэнтийн БҮРГЭДИЙН ДЭВЭЛТ баг дэвэлтээ хийж тэргүүлэх ШАЙБ хийж 2-1-р тоглолтыг тэргүүлж эхэллээ. Энэ үед МСТ баг 2 ч шайб хийх боломж алдаж байх юм. Сүүлдээ БҮРГЭДИЙН ДЭВЭЛТ ширүүсч шайб хийж 3-1 болчлоо. АБ баг нэгэнт хожигдож эхэлсэн учир тоглолтын КОНТРОЛОО алдаж өөрийнхээ зоноос ч гарч чадахаа байлаа. Энэ эсрэг багийн сандралын үеийг БҮРГЭДҮҮД ашиглаж дахин 2 ШАЙБ хийж итгэл төгс 5-1-р хожиж ХЭНТИЙ АЙМГИЙН ХОККЕЙН ШИНЭ ТҮҮХ бүтээгдлээ. Ингээд маргааш 10 цагаас БҮРГЭДҮҮД Багануурын багтай хагас финалын тоглолт хийнэ. Хожсон нь алтын төлөө хожигдсон нь хүрлийн төлөө тоглоно.
Энэ өдөр БАГАНУУРЫН баг БУГАНТЫН багтай тоглолоо. Эхний үе 1-1 дуусаж 2-р үеийн дунд үеээс Багануурчууд тэргүүлэх ШАЙБ хийж 2-1-р дуусаж 3-р үед Багануур 3 шайб нэмж хийж тоглолт 5-1 –р хожиж зоноос 1-р гарах болзолоо хангалаа. Харин энэ тоглолтод хожигдсон БУГАНТЫН баг 2-р гарч маргааш хагас финалын тоглолтод АБ багтай тоглоно.
Хэсгийн хамгийн сүүлийн тоглолт ШАРЫН ГОЛ ба ЭРДЭНЭТИЙН багуудын хооронд Монголын хоккейн түүхэнд бичигдэх тоглолт боллоо. Тоглолт эн тэнцүүхэн явсаар үндсэн цаг 3-3-р тэнцэж гурав гурван тоглогчтой тоглодог 4 минутын нэмэлт цаг сунгаж шайб хийсэнгүй БУЛЛИТ хийх боллоо. Буллитэд ЭРДЭНЭТ 3-2-р хожлоо. Энэ 2 баг зоноос гарах найдвараа алдсан тоглолт байсан ч багууд медалийн төлөөх тоглолт шиг бүх хүчээ дайчлан тоглосон нь спорт юм даа.
Одоогоор УБ хотын АБ баг бусад багуудад илт илүүрхэж хар хэлээр бол 26 шайбтай УНШСААР байна. Багануурын баг 23 шайбтай байна. Нэг эерэг зүйл ажиглагдсан нь СҮХБААТАРЫН хаалгач хожигдчоод шаралхаад уйлаад зогсохгүй байсныг Багануурын хаалгачын ЭМЭЭ аргадаж толгойг илээд халуун аарц өгч байж тайвшруулж байгааг хараад бахархаж байлаа. Юм нэгээр дуусах биш тэмцээн нэгээр дуусахгүй ээ ЭР ӨСӨЖ ЭСГИЙ СУНАНА. Энэ хаалгач хүү дөнгөж 4-р ангийн хүү өөрөөсөө 4 нас ах нартайгаа энэ тэнцүү тоглосон юм.
Багануурын хүүхдүүдийн ээж нар аймаар сэтгэлээрээ халуун хоол аарц кофегээр хүний өөрийн гэхгүй үйлчилж байсанд талархаж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.