Мэдээ

Баяртай мэдээ.


Хан Хэнтий нутгийн бүсгүй ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" Олимпийн наадмын эрхээ авлаа.
Б.Урантунгалагтаа баяр хүргэе!!!!! 💐💐💐🥰🥰🥰
Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швецарийн тамирчин Deineko Iliana -г 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Tukebayeva Farida-г 6:0 -оор ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Abdusattorova Ziyodakhon-г мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехословакийн тамирчин Horackova Marie-д 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпийн наадмын эрхийн эзэн боллоо.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпийн эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдснээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.
Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпийн наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.
Б.Урантунгалагтаа нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс дахин баяр хүргэж амжилт хүсье! 👏👏👏🥰🥰🥰💐💐💐 Тэнгэрийн орноос Жанжаа багш минь хараад ямар их баярлаж байгаа болдоо...
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.