Хан Хэнтий нутгийн бүсгүй ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" Олимпийн наадмын эрхээ авлаа.
Б.Урантунгалагтаа баяр хүргэе!!!!!
Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швецарийн тамирчин Deineko Iliana -г 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Tukebayeva Farida-г 6:0 -оор ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Abdusattorova Ziyodakhon-г мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехословакийн тамирчин Horackova Marie-д 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпийн наадмын эрхийн эзэн боллоо.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпийн эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдснээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.
Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпийн наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.
Б.Урантунгалагтаа нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс дахин баяр хүргэж амжилт хүсье! Тэнгэрийн орноос Жанжаа багш минь хараад ямар их баярлаж байгаа болдоо...
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.