ХЭНТИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэнтий аймгийн Биеийн тамир,спортын байгууллагаанх 1931 онд Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дэргэд “Биеийн тамирыг сайжруулах зөвлөл” нэртэй эх үүсвэр нь тавигдан, улмаар 1948 оноос Аймгийняам (Гүйцэтгэх захиргаа)-ндбиеийн тамирын асуудал шилжиж, биеийн тамирыг засаг төрөөс эрхлэх болж ард түмнийг соён гэгээрүүлэх, биеийн тамир спортыг орон нутагт хөгжүүлэх хөгжлийн эхэн үе эхэлсэн.
1950-1960 онд Биеийн тамир, спортын байгууллагаас аймгийн баяр наадмын ажиллагааг өргөжүүлж, спартакиад уралдаан,тэмцээнийг олон хэлбэрээр зохион явуулж сонирхогчдын хүрээ өргөжин, 1951 ондАрдын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан спартакиадад үндэсний бөх, сур, морь, хөнгөн атлетикийн зарим төрлүүдийг оролцуулж эхлэн энэүеэс аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх эхлэл тавигдаж бүх сумдад биеийн тамирын талбай байгуулагдсан байна.
1960-1970 онд Биеийн тамир, спортын байгууллагаас хөдөлмөрчдийн бие бялдрыг чийрэгжүүлэх /ХБХБ/,нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, биеийн тамирыг олон түмний хүртээл болгохзорилт тавигдаж үйлдвэр, албан байгууллага, сум, орон нутагт биеийн тамирыгарга хэмжээг өргөжүүлж, 1961 онд зохиогдсон Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад оролцож, 1963 онд анхны “Цэнгэлдэх хүрээлэн”-г ашиглалтад оруулж,улмаар 1966 онд явагдсан Хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиадад амжилттай оролцож, 1967 онд зохиогдсон МБАТ-ний III спартакиадад аймгийн “Хэнтий нийгэмлэг” амжилттай оролцож Улсад 3-рбайранд шалгарч Сайд нарын Зөвлөлийн цом, диплом, мөнгөн шагнал болон Хэнтий аймагт спортын заал шинээр барихаар шагнагдаж байв.
1970-1980 ондуудад Хүн амыг чийрэгжүүлэх,үйлдвэрлэлийн гимнастикийг тогтмолжуулах, “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн” /ХБХБ/тэмдэгийн нормыг хангуулах, спортын сургалт-дасгалжуулалтыг шинжлэх ухааныүндэстэй зохион явуулж, 1971 онд спортын заалны барилга шинээр ашиглалтад орж,спортоор хичээллэгчид, цол, зэрэгтэй тамирчдыг бэлтгэн гаргах, материаллаг баазаар хангах зорилтууд тавигдаж ирсэн.
1980-1990 онуудад Аймгийн Биеийн тамир, спортын хорооноос өөрийн аймагт хөгжих боломжтой спортын төрлүүдийг сонгон авч тухайнтөрлүүдээр шилдэг тамирчдыг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээрөндөр зэрэгтэй тамирчид, шүүгчид, спортоор хичээллэгчдийн тоо өсөн нэмэгдэж, үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдээр улс, олон улс, тив дэлхийд ХанХэнтий нутгийн нэрийг дуудуулсан алдар цолтой аварга, спортын мастер тамирчин,шилдэг багууд төрөн гарч ирсэн.
1990-2000 онд Биеийн тамир, спортын байгууллагын үндсэн хөрөнгө, төсөв санхүүгийн үйлажиллагаа, бүтэц орон тоо жигдэрч, аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын ажлыгнэгтгэн зохион байгуулж, спортын холбоо, товчоодын үйл ажиллагааг дэмжинудирдан чиглүүлж, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн спортын төрлийн ангиллаараймгийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагдаж, улмаар Улсынаварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн холбоо, үндэсний сурынтовчоод бие даасан үйл ажиллагаанд шилжих, үүний зэрэгцээ эдийн засгийншинэчлэлийн энэ үед үндэсний болон их спортын төрлүүдийг үйлдвэр, компани, пүүсхоршоо, хувь хүмүүс ивээн тэтгэж олон төрлийн уралдаан, тэмцээн зохионбайгуулах эхлэл тавигдсан. Мөн гадаад хамтын ажиллагааг эхлүүлж хөрш зэргэлдээОХУ-ын Чита муж, Агийн тойргийн биеийн тамир, спортын байгууллагатай хамтранажиллаж чөлөөт бөх, буриад барилдаан, байт харваа, волейбол, ширээний теннис,шатрын спортын төрлүүд олон хотын болон нөхөрсөг уулзалт тэмцээнүүдийг зохионбайгуулах, хамтарсан бэлтгэл сургуулилт хийж туршлага солилцож тухайнтөрлүүдийн тэмцээнүүдэд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж ирсэн.
2000-2010 онд Биеийн тамир, спортыг орон нутагтхөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өргөжиж 2007 онд спортын ордон шинээр ашиглалтандорж, аймгийн Засаг даргын захирамжаар Өсвөрийн шигшээ баг байгуулан Волейбол,Шатар, Жүдо бөх, Ширээний теннис, Цана, Чөлөөт бөхийн төрлүүдээр хичээллүүл жөсвөрийн чадварлаг тамирчид бэлтгэгдэн улс, олон улсын, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож спортын амжилт дээшилж ирсэн.
2010-2020 онд Орон нутгийн биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгцээнд нийцүүлсэн ажил үйлчилгээ, спорт-олимпизмийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, хамтран ажилладаг түншүүд болон спортод элэгтэй иргэн, төр, төрийнбус байгууллагын хамтын ажиллагаа, ивээн тэгтгэгч байгууллага, хамт олны санал санаачлага идэвхжиж, өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагаа өргөжин тэлж, улмаар орон нутгаас санхүүжүүлэн сургалт-дасгалжуулалт, бэлтгэл сургуулилтыгсайжруулж, өсвөр залуу үеийн олон шилдэг чадварлаг тамирчид төрөн гарч, улс,бүсийн чанартай томоохон тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулсны үрдүнд өсвөрийн баг, тамирчид улс, олон улсын, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож Монголын Хүүхдийн спортын YI их наадамд улсын хэмжээнд 4-р байр эзэлсэн. ББТТСорилын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 1, 3-р байр, Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааны үзүүлэлтээр 21 аймаг , 9 дүүргээс салбартаа манлайлж Тусгайбайр эзлэн амжилттай ажиллаж байжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.