Монгол Улсын бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт
сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Хэнтий аймгийн спортын салбар нь 1931 онд анх байгуулагдсан бөгөөд 90 жилийн түүхэн цаг хугацаатай учран золгож байна.
Энэ хугацаанд Монголын Бүх Ард Түмний Спартакиад, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын Залуучууд,Оюутны анхдугаар их наадам, Хүүхдийн Спортын Их Наадам,Үндэсний Спортын Наадам,Тив Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадамд тамирчид маань амжилттай оролцож олон арван медаль хүртсэнээс гадна Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчид төрөн гарсаар байна.
Анхны спорт заал 1971 онд , 1987 онд 5000 хүний суудал бүхий “Цэнгэлдэх Хүрээлэн”, 2007онд орчин цагийн шийдэл бүхий 600 хүний суудалтай "Спортын Ордон" ашиглалтад орж, Улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээнүүдийг аймаг орон нутагтаа зохион байгуулан ирсэн. 2014 онд Хөлбөмбөг, Сагсан бөмбөг, Волейбол, гүйлтийн тойрог зам бүхий “Олимп Цогцолбор”, сумдад спортын заал танхимууд шинээр барьж байгуулагдан иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эрчимжүүлэх, иргэдийн идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, нөхцөл бололцоог хангахын зэрэгцээ, орчин үеийн спортын төрлүүдийг аймаг орон нутагтаа шинээр хөгжүүлэх, спортын материаллаг баазыг нэмэгдүүлэн, ая таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.