Мэдээ

ХЭНТИЙН БЯЦХАН БӨХЧҮҮД УАШТ-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ХЭНТИЙН БЯЦХАН БӨХЧҮҮД УАШТ-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Уралдаан, тэмцээн
ХЭНТИЙН БЯЦХАН БӨХЧҮҮД УАШТ-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО!
Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдсан өсвөр үеийн чөлөөт бөхийн U9–U13 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр V байр эзэллээ. 🏆🥈🥉
Тамирчдыг өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Мөнхбилэг, Хурх тосгоны дасгалжуулагч Г.Билгүүн нар удирдан оролцуулсан юм.
🏆 Алтан медаль
* U11 нас, 24 кг — Хан Хэнтий сургуулийн 5Б ангийн сурагч Нэргүйбаатарын Солонгоо
🥈 Мөнгөн медаль
* U9 нас, 35 кг — Хан Хэнтий сургуулийн сурагч Мөнхбилэгийн Номин
🥉 Хүрэл медаль
* U11 нас, 30 кг — Тэмүүжин сургуулийн 7Д ангийн сурагч Мөнх-Ундрахын Эрхнаран
👏 V байр
* U9 нас, 23 кг — Хурх тосгоны 4А ангийн сурагч Шинэбаярын Есүй-Үжин
* U9 нас, 25 кг — Хурх тосгоны тамирчин Тулгын Амартайван
Тамирчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн ийнхүү амжилтаар баталгаажлаа. Бяцхан бөхчүүддээ болон тэднийг бэлтгэн оролцуулсан дасгалжуулагчдад нь баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.