Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор “Алхалт бүр – Биеийн тамир” сарын аян өрнүүлж байна.
Тус аян энэ сарын 04-ний өдрөөс 11 сарын 04-ний өдөр хүртэл сарын хугацаанд зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээ Чингис хотын төв талбайгаас Хэрлэн голын гүүр хүртэл алхах юм.
Хэнтийн аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар болон Аймгийн явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж байна.
Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд тогтмол хамруулж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд аяны зорилго чиглэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.