“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” 2 САРЫН АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, мөн Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдлыг бууруулах зорилготой.
“Өөрчлөлтийг өөрөөсөө” хоёр сарын аяныг 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа.
Аяны хугацаанд Чингис хотын хэмжээнд зохион байгуулагдсан өглөөний дасгал хөдөлгөөнд давхардсан тоогоор 5,150 иргэн тогтмол хамрагдсан нь иргэдийн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.
Мөн бие бялдрын түвшин тогтоох сорилд аймгийн хэмжээнд 6,000 гаруй иргэн хамрагдаж, аяны хүрээнд 5 байгууллагын 120 гаруй албан хаагч сорил шинжилгээнд оролцсон байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлагыг нэмэгдүүлж, биеийн тамир, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
Аяны хаалтын арга хэмжээний үеэр идэвх санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлан ажилласан байгууллага, хамт олныг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Шугаман бүжгийн төрөлд:
Өглөөний дасгалын төрөлд:
Бие бялдрын түвшин тогтоох сорилын төрөлд:
“Өөрчлөлтийг өөрөөсөө” аян нь иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, хамтын оролцоог өргөжүүлэхэд бодит үр дүн үзүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.