ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
"ЯЛАЛТЫН ГАРАА-2026" Цэцэрлэгүүдийн Зүүн бүсийн аварга шалгаруулах Шатрын тэмцээн 2026.05.09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж, тус тэмцээний хөвгүүдийн 6 насны ангилалд Бор-Өндөр сумын "Тэмүүлэл" клубын тамирчин Т.Түмэнтүшиг алт, охидын 6 насны ангилалд Хэрлэн сумын "Хэрлэн-1" цэцэрлэгийн тамирчин Т.Номин-Эрдэнэ мөнгө, охидын 5 насны ангилалд Бор-Өндөр сумын "Тэмүүлэл" клубын тамирчин И.Маралгоо 4-р байрт тус тус шалгарч, багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид 3-р байрт шалгарсан бахдам сайхан амжилтыг гаргалаа. Багш, дасгалжуулагч, тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын өндрөөс өндөр их амжилтыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.