Мэдээ

Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах Хөнгөн атлетик

Алтан гадас одонт,Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, ахмад тамирчин, багш дасгалжуулагч Л.Ичинхорлоогийн нэрэмжит Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11байгууллагын 264 гаруй тамирчин 3 насны ангилалд 180 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний шилдэгүүдээр Алтан гадас одонт,Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, ахмад тамирчин, багш дасгалжуулагч Л.Ичинхорлоогийн нэрэмжит өсөх ирээдүйтэй тамирчнаар
Ө.Ууганцэцэг-Баян-Адарга сум
Б.Мөнх-Оргил Бор-Өндөр сум
БАГА НАС БАГИЙН ДҮНГЭЭР/12-13/
1-р байр 96 оноо М. Хулан дасгалжуулагчтай Тэмүүжин ЕБС
2-р байр 93 оноо Ц.Батболд дасгалжуулагчтай Бор-Өндөр ЕБС
3-р байр Б.Төрбат дасгалжуулагчтай Хэрлэн 1-ЕБС
ДУНД НАС БАГИЙН ДҮНГЭЭР /14-15/
1-р байр 181 оноо Л.Нацагдорж дасгалжуулагчтай Баян-Адарга ЕБС
2-р байр 161 оноо С.Ганбат дасгалжуулагчтай Хэрлэн 4-ЕБС
3-р 157 оноо Б.Төрбат дасгалжуулагчтай Хэрлэн 1-ЕБС
АХЛАХ НАС БАГИЙН ДҮНГЭЭР /16-17/
1-р байр 219 оноо М.Хулан дасгалжуулагчтай Тэмүүжин ЕБС
2-р байр 215 оноо С.Ганбат дасгалжуулагчтай Хэрлэн 4 ЕБС
3-р байр 202 оноо Б.Төрбат дасгалжуулагчтай Хэрлэн 1 ЕБС тус тус шалгарсан байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.