2026 оны 05 дугаар сарын 01-03-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнө-Дэлгэр суманд
“MAS WRESTLING” БУЮУ МОДОН БАРИЛДААНЫ “БУРХАН ХАЛДУН ЦОМ-2026” багийн улсын аварга шалгаруулах 2 дахь удаагын тэмцээн амжиллттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 6 аймаг, дүүргийн 16 багийн 156 гаруй тамирчид Алт, мөнгө, хүрэл, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомын төлөө 2 өдрийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан бол тэмцээний ерөнхий шүүгчээр С.Тэлмэн нарийн бичэг шүүгчээр Б.Анударь, О.Төөрүүл ахлах шүүгчээр Г.Оюунбаяр, Г.Гантогоо талбайн шүүгчээр Б.Даариймаа, Г.Буянхишиг, А.Ариунзул, А.Ган-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ, Ж.Ариунтунгалаг, Зарлагч шүүгчээр Г.Мөнхтэмүүлэн нар тэмцээнийг удирдан зохион байгуулж дэнсэлсэн ба насанд хүрэгчдийн ангилалд Тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн 1-р баг хүртэж “БУРХАН ХАЛДУН ЦОМ-2026” цомын эзэд болсон бол Дэд байрыг Аагий про жим Гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн 2-р баг шалгарсан.
Өсвөр үеийн ангилалд Тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн 1-р баг хүртэж “БУРХАН ХАЛДУН ЦОМ-2026” цомын эзэд болсон бол Дэд байрыг Сэлэнгэ аймгийн 2-р баг шалгарсан Гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн 3-р баг шалгарсан амжилттай оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.