Сонгон шалгаруулах тэмцээн
Буудлага спортын Сонгон шалгаруулах сорил тэмцээн 2026.05.02-05-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, тус тэмцээнд Хэнтий нутгаа төлөөлж Ш.Баяр-Эрдэнэ дасгалжуулагчтай 12 тамирчин цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдөж, өсвөр үеийн охидын 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдсөн шигшээ багийн тамирчин Д.Номин 618.5 оноогоор 5-р байрт шалгарч Спортын мастерын болзлыг хангасан ба хөвгүүдийн 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдсөн Д.Нандин-Эрдэнэ 7-р байр, хөвгүүдийн 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдсөн Э.Энхтулга Буудлага спортын 2-р зэргийн болзол, охидын 10 метрийн гар бууны төрөлд өрсөлдсөн Э.Ану-Үжин Буудлага спортын 3-р зэргийн болзлыг тус тус хангасан болно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.