Монгол улсын аварга шалгаруулах Бөхийн чөлөөт барилдаан
Бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах U10-U15 насны "Хилчин-80" тэмцээн Улаанбаатар хотноо 2026.04.27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээний эхний өдөр Хэнтий аймгийн баг тамирчид дараах амжилтыг гаргаад байна. Үүнд: Хөвгүүдийн U10 насны 41кг жинд Хэрлэн сумын ХХЦС-н 4а ангийн суралцагч Б.Улсболд Алт, 37кг жинд ХХЦС-н 4а ангийн суралцагч Б.Төрболд Хүрэл, U10 насны охидын 26кг жинд ХХЦС-н 4б ангийн суралцагч Н.Солонго Хүрэл, 23кг жинд Хэрлэн сумын "Хэрлэн-4" ЕБС-н 3а ангийн суралцагч М.Аялгуу Мөнгө, 23кг жинд Хурх тосгоны ЕБС-н 2а ангийн суралцагч Б.Анужин Хүрэл, охидын U15 насны 58кг жинд Норовлин сумын ЕБС-н 9а ангийн суралцагч Д.Эрхцэцэг Мөнгөн медалиудыг тус тус хүртсэн амжилтыг гаргаад байна. БТСГазрын өсвөр үеийн шигшээ багийн Чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Мөнхбилэг, Норовлин сумын ЕБС-н БТ-н багш, дасгалжуулагч Г.Нямбар, Хурх тосгоны ЕБС-н БТ-н багш, дасгалжуулагч Г.Билгүүн болон тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын өндрөөс өндөр их амжилтыг хүсэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.