Мэдээ

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН АЯН

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2010 оны 53 дугаар зарлиг, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоол, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд “Өөрчлөлтийг өөрөөсөө” идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ. 

2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл (2 сарын хугацаанд) Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын А заалд     
   
 Хугцаа:
Даваа, Лхагва, Баасан гарагт 06:00–07:30 цагт – Өглөөний дасгал, шугаман бүжиг   
Мягмар, Пүрэв гарагт 06:00–07:30 цагт – Өглөөний дасгал, бие бялдрын түвшин тогтоох сорил
    
Аяны онцлог:
     Энэхүү аяны хүрээнд шугаман бүжгийг хөтөлбөрт шинээр нэвтрүүлсэн бөгөөд уг дасгал нь нас, биеийн онцлогоос үл хамааран бүх насныханд тохиромжтой, сурахад хялбар, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, стресс бууруулах, сэтгэл санааг сэргээх эерэг нөлөөтэй.          Хэнтий аймгийн БТСГ-аас зохион байгуулж буй тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцож, өглөө бүр дасгал хөдөлгөөнд хамрагдан, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж байна. Байгууллагууд сорилдоо амжилттай хамрагдаж, хамт олны идэвх, уур амьсгал нэмэгдэж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.