Мэдээ

“ЭВЛЭЛ-21” ШАТРЫН УАШТ-ИЙН БАХАРХАМ АМЖИЛТ

“ЭВЛЭЛ-21” ШАТРЫН УАШТ-ИЙН БАХАРХАМ АМЖИЛТ
Уралдаан, тэмцээн
♟️ “ЭВЛЭЛ-21” ШАТРЫН УАШТ-ИЙН БАХАРХАМ АМЖИЛТ 👏
Монголын Шатрын холбооны нэрэмжит 21 аймгийн “ЭВЛЭЛ-21” Шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Хан Хэнтий нутгаа төлөөлөн 7 багш, дасгалжуулагч, 5 клубын 104 тамирчин амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ:
🥇 Эмэгтэй дасгалжуулагчдын ангилалд
– Өсвөр үеийн шигшээ багийн шатрын ахлах дасгалжуулагч Г.Болорсан – АЛТ медаль
🏅 Эрэгтэй дасгалжуулагчдын ангилалд
– Ч.Эрдэнэ-Очир – Шагналт байр
– Б.Энхбаяр – Шагналт байр
🥉 Хөвгүүдийн 18 насны ангилалд
– Б.Цагаан-Уул – ХҮРЭЛ медаль
🏅
– Г.Бадрангуй
– Г.Энэрэнгүй
– Б.Чингүүн нар тус бүр шагналт байрт шалгарлаа.
Оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан амжилт гаргасан нийт тамирчид, багш дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе! ♟️

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.