Хэнтий аймгийн өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн хурц арслан, аймгийн алдарт уяач Дамбын Даваадорж агсны нэрэмжит
Өсвөр үе, идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний 13 насны ангилалд 16 байгууллагын 120 гаруй өсвөрийн залуу хүчтэнүүд уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Үндэсний бөхийн спортоор хичээллэж, өв соёлоо өвлөн авч яваа нийт тамирчдадаа баяр хүргэж, цаашдын их амжилтыг хүсэн ерөөе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.