Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, самбо бөхийн спортын мастер Дашцэрэнгийн Болдбаатарын нэрэмжит өсвөр үеийн 2026 оны Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Чингис хот дахь БТСГ-ын “Спорт ордон”-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 16 байгууллагын 152 өсвөрийн тамирчин хөвгүүд, охидын 20 жинд хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Нийт оролцсон тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчиддаа баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.