Мэдээ

ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН

ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН
Уралдаан, тэмцээн
Бадарчийн Ганбаатарын нэрэмжит өсвөр үеийн Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо!🥋
2026.03.14-15-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баянхутаг суманд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн заан, аймгийн алдарт уяач, жүдо бөхийн спортын дэд мастер Бадарчийн Ганбаатарын нэрэмжит өсвөр үеийн Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 17 байгууллагын 383 өсвөрийн жүдочид хөвгүүд, охидын 44 жинд хурд, хүч, авхаалж, самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг Монголын Жүдо бөхийн холбооноос томилогдсон олон улсын “А” зэрэглэлийн шүүгч-1, “Б” зэрэглэлийн шүүгч-1, улсын шүүгч-3 шүүн явуулсан.
🥇 Хөвгүүдийн багийн нийлбэр дүнгээр:
1-р байр – С.Гантулга дасгалжуулагчтай Бор-Өндөр сумын “Боржигон” клуб
2-р байр – Э.Лхагвадорж дасгалжуулагчтай Хэрлэн сумын “Хэрлэн-4” ЕБС
3-р байр – Засаг даргын дэргэдэх өсвөрийн үеийн шигшээ багийн Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай баг тамирчид
🥇 Охидын багийн нийлбэр дүнгээр:
1-р байр – Засаг даргын дэргэдэх өсвөрийн үеийн шигшээ багийн Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай баг тамирчид
2-р байр – Бор-Өндөр сумын “Боржигон” клуб
3-р байр – Б.Золжавхлан дасгалжуулагчтай Хэрлэн сумын “Хэрлэн-5” ЕБС
Шагналт байрт шалгарсан дасгалжуулагч, тамирчдыг цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
🎉 Өсвөр үеийн жүдочиддоо амжилт хүсье! Хүч, авхаалж, ур чадвараа сорих тэмцээний уур амьсгал үнэхээр гайхалтай байлаа!


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.