Мэдээ

Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсын IX уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсын IX уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Фото мэдээ

Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсынIX уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.Энэ удаагийн уралдаанд 14 аймгийн 24 бөхийн тайлбарлагч оролцож, ур чадвар, уран яруу тайлбар, мэдлэг авьяасаараа өрсөлдлөө.

Мөн Монголын үндэсний хүчит бөхийнтайлбарлагчдын улсын уралдаанд хүрэлцэн ирсэн шүүгч, тайлбарлагч нарт хүндэтгэлүзүүллээ.

 Тэргүүн байр Завхан аймгаас оролцогч, улсын дэдтайлбарлагч Ю.Гомбосүрэн Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсын IXуралдаанд 98 оноо авч ТЭРГҮҮН байр эзэллээ. Ю.Гомбосүрэн нь уг тэмцээнд 6 дахьудаагаа оролцож, анх удаа тэргүүн байр хүтэж байна.

 Дэд байр Дорнод аймгаас оролцогч, бөхийнтайлбарлагч Д.Тунгалагбаатар ДЭД байр эзэллээ. Тэрээр Хэнтий аймгийн Баян-Овоосуманд төрсөн бөгөөд одоогоор Дорнод аймагт ажиллаж, амьдарч байна. Тэмцээнд 9удаа тасралтгүй оролцохдоо 1–9 дүгээр байруудад шалгарч, 2 удаа дэд байрэзэлсэн амжилттай. Багаасаа буюу 1-р ангиасаа эхлэн өөрийн хүндэлж явдаг бөхтайлбарлагчаас үлгэр дуурайл авч, өнөөг хүртэл Дорнод аймгийнхаа наадмын бөхийгтайлбарласаар иржээ.

 Гутгаар байр Хөвсгөл аймгаас оролцогч, аймгийндэд тайлбарлагч Г.Бэгз 93 оноо авч ГУТГААР байр эзэллээ. Тэрээр 2018, 2023,2026 онуудад амжилттай оролцож, өмнө нь тусгай байр болон 6-р байр эзэлж байсантуршлагатай. Ирэх X улсын уралдаан болох Дундговь аймагт зохион байгуулагдахтэмцээнд амжилтаа улам ахиулна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 Бүх оролцогчдод баяр хүргэж, цаашдын уралдаантэмцээнд нь амжилт хүсье!

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.