Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсын IX уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Мөн Монголын үндэсний хүчит бөхийн тайлбарлагчдын улсын уралдаанд хүрэлцэн ирсэн шүүгч, тайлбарлагч нарт хүндэтгэл үзүүллээ.
Тэргүүн байр Завхан аймгаас оролцогч, улсын дэд тайлбарлагч Ю.Гомбосүрэн Үндэсний хүчит бөхийн тайлбарлагч нарын улсын IX уралдаанд 98 оноо авч ТЭРГҮҮН байр эзэллээ. Ю.Гомбосүрэн нь уг тэмцээнд 6 дахь удаагаа оролцож, анх удаа тэргүүн байр хүтэж байна.
Дэд байр Дорнод аймгаас оролцогч, бөхийн тайлбарлагч Д.Тунгалагбаатар ДЭД байр эзэллээ. Тэрээр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд одоогоор Дорнод аймагт ажиллаж, амьдарч байна. Тэмцээнд 9 удаа тасралтгүй оролцохдоо 1–9 дүгээр байруудад шалгарч, 2 удаа дэд байр эзэлсэн амжилттай. Багаасаа буюу 1-р ангиасаа эхлэн өөрийн хүндэлж явдаг бөх тайлбарлагчаас үлгэр дуурайл авч, өнөөг хүртэл Дорнод аймгийнхаа наадмын бөхийг тайлбарласаар иржээ.
Гутгаар байр Хөвсгөл аймгаас оролцогч, аймгийн дэд тайлбарлагч Г.Бэгз 93 оноо авч ГУТГААР байр эзэллээ. Тэрээр 2018, 2023, 2026 онуудад амжилттай оролцож, өмнө нь тусгай байр болон 6-р байр эзэлж байсан туршлагатай. Ирэх X улсын уралдаан болох Дундговь аймагт зохион байгуулагдах тэмцээнд амжилтаа улам ахиулна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Бүх оролцогчдод баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.