Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар болон Норовлин сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан "Модон барилдаан"-ы аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангилалд явагдсан тус тэмцээнд 6 байгууллагын 122 тамирчин нийт 21 жингийн ангилалд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
• Өсвөр үе (Эрэгтэй): Н.Сансарбаатар (Норовлин сум)
• Өсвөр үе (Эмэгтэй): Г.Сугармаа (Батноров сум)
• Насанд хүрэгчид (Эрэгтэй): Б.Болор-Эрдэнэ
• Насанд хүрэгчид (Эмэгтэй): Н.Уугантуяа
1. I байр: Норовлин сум (139 оноо)
2. II байр: Батноров сум (124 оноо)
3. III байр: Хэнтий аймгийн БТСГ (86 оноо)
Нийт оролцсон тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.