Мэдээ

Дэлхийн чансааны оноо олгох Европын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн

 Дэлхийн чансааны оноо олгох Европын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн
Уралдаан, тэмцээн
Бүгд Найрамдах Турк Улсын Анталия хотноо зохион байгуулагдсан өсвөрийн жүдочдын Дэлхийн чансааны оноо олгох Европын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Хэнтий аймгийн тамирчин сайхан мэдээ дуулгалаа.
Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын жүдо бөхийн дасгалжуулагч Г.Эрдэнэбилэг багшийн шавь,
Батбуян овогтой Далайцэрэн 73 кг-ын жинд хүч сорин барилдаж, мөнгөн медаль хүртэн Монгол Улс, Хэнтий нутгийнхаа нэрийг олон улсын дэвжээнд өндөрт өргөлөө. 🥈🇲🇳
Залуу тамирчны энэхүү бахархам амжилт нь түүний уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэл, мөн багшийн хичээл зүтгэлийн бодит үр дүн юм. Ирээдүйд улам их амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах болтугай.
Хичээнгүй шавь, хөдөлмөрч багш та бүхэнд спортын их замд нь өндрөөс өндөр амжилт, эрүүл энх, ялалтын буухиа үргэлжлэхийг хүсэн ерөөе!
👏👏👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.