
МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН

Г. Энхдөлгөөн
• 13–14 нас, 3 км – тэшилтийн төрөл - 2 дугаар байр
• 13–14 нас, 5 км, сонгомол төрөл – 2 дугаар байр

Улсын аваргын тавцанд хос мөнгөн медаль хүртсэн гайхам амжилт!

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН

Г. Тэмүүжин
• 11–12 нас, 2 км, тэшилтийн төрөл – 3 дугаар байр
• 11–12 нас, 3 км, сонгомол төрөл – 3 дугаар байр

Улсын аваргаас “богц дүүрэн” ирсэн бахдам амжилт!

ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН ЦОМЫН ЭЗЭД
• Д. Нандинэрдэнэ
• Э. Тэргэл
• Ч. Зэв
Ирээдүйн улсын аваргууд тодорч, клубийн нэр хүндийг өндөрт өргөлөө.

БАГИЙН ДҮН

Улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 дугаар байр

Хэнтий аймгийн цанын спортын хөгжил тасралтгүй урагшилж, өсвөрийн тамирчид маань улсын тавцанд өөрсдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг гайхуулсаар байна!

Тамирчид, дасгалжуулагч Б. Довчинсүрэн болон ар гэр, дэмжигчдэд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.