Мэдээ

Монголын цанын холбооны гүйлтийн цанын клубүүдийн АШТ

Монголын цанын холбооны гүйлтийн цанын клубүүдийн АШТ
Уралдаан, тэмцээн
Хэнтий аймгийн Баянадарга сумын “Цасан Оргил Сайхан” цанын клубийн тамирчид 1 дүгээр сарын 19–21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын цанын холбооны гүйлтийн цанын клубүүдийн АШТ-д амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ.
Тус клубийн тэргүүн, Спортын мастер Б. Довчинсүрэн дасгалжуулагчийн удирдлага дор тамирчид ур чадвар, тэсвэр хатуужлаа дайчлан өрсөлдсөн байна.
🥈 Дэд байр
• Э. Тэргэл – 13–15 нас, 3 км
• Г. Энхдөлгөөн – 13–14 нас, 5 км
🥉 3 дугаар байр
• Д. Нандинэрдэнэ – 13–14 нас, 3 км
• Э. Тэргэл – 13–14 нас, 5 км
🏅 Багийн дүнгээр
• 4 дүгээр байр
Ийнхүү Хэнтий аймгийн тамирчид улсын хэмжээний тэмцээнээс багийн болон хувийн төрөлд амжилт гаргаж, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө.
👏 Тамирчид болон дасгалжуулагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.