Мэдээ

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨВЛИЙН СПОРТЫН АМЖИЛТУУД – PART 1

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨВЛИЙН СПОРТЫН АМЖИЛТУУД – PART 1
Уралдаан, тэмцээн
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд 5 аймаг, 2 дүүргийн 90 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Баянадарга сумын “Цасан Оргил Сайхан” цанын клуб-ийн тэргүүн, Спортын мастер Б. Довчинсүрэн дасгалжуулагчийн удирдлага дор тамирчид амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө 🇲🇳👏
🏅 Амжилт:
🥉 Г. Энхрийлэн (15–16 нас)
– Сонгомол төрөлд 3-р байр
– Гүйлтийн цанын тэшилтийн төрөлд 3-р байр
🥉 Э. Тэргэл (13–14 нас)
– Сонгомол төрөлд 3-р байр
🥉🥈 Д. Энхдөлгөөн (13–14 нас)
– Сонгомол төрөлд 3-р байр
– Гүйлтийн цанын тэвшилтийн төрөлд 2-р байр
👏 Багийн дүнгээр 4-р байр эзэлж, бахархам амжилтыг үзүүллээ 🏔️✨
Тус баг тамирчид сар гаруй хугацаанд аймаг, бүс дамжин зохион байгуулагдсан 5 тэмцээнд дараалан оролцож, тогтмол амжилт гаргасан нь Хэнтий аймагт өвлийн спорт эрчимтэй хөгжиж буйн тод илрэл юм 🔥❄️
🥶 Идэр 9-ийн хүйтэнд тэсвэр хатуужил, сэтгэлийн хат, уйгагүй хөдөлмөрөөр өрсөлдөнө гэдэг бол жинхэнэ зоригийн шалгуур. Өвлийн спорт бол зөвхөн хурд, ур чадварын бус тэвчээрийн спорт юм.
⛄️ Хүйтнийг үл ажран, хязгаараа давж буй хүүхэд, залуусдаа бид бахархаж байна.
Ирээдүйн аваргууддаа улам их амжилт хүсье! 💪🇲🇳

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.