Мэдээ

СОНИРХОГЧДЫН БОЛОН ПАРА БАДМИНТОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

СОНИРХОГЧДЫН БОЛОН ПАРА БАДМИНТОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
фото мэдээ

    Хэнтий аймгийн Бадминтоны холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын Бадминтон сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Пара бадминтоны холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөж байна.
    Энэхүү тэмцээнд 8 аймаг, 2 дүүрэг, 5 клубийн 250 гаруй тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө.
    
    Хэнтий аймгийн Бадминтоны холбоо нь 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, богино хугацаанд хурдацтай хөгжсөн спортын холбоодын нэг болж, улс, олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн билээ.    Мөн 2019, 2023 онуудад өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймаг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

СОНИРХОГЧДЫН БОЛОН ПАРА БАДМИНТОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД

Нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан аймаг, клубууд:
🥇 Тэргүүн байр: Налайх🥈 Дэд байр: SRP клуб🥉 Гутгаар байр: Дархан

Пара бадминтоны төрлийн шилдгүүд:
🥇Хөвсгөл аймаг багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байр.
🥈 Улаанбаатар хотын клуб багийн нийлбэр дүнгээр ДЭД байр.🥉 Дундговь аймаг багийн нийлбэр дүнгээр ГУРАВДУГААР байр.
    
    Пара бадминтоны төрлүүдэд оролцсон тамирчид маань спортын жинхэнэ үлгэр дуурайл болж, ур чадвар, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийг харууллаа.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Нээлтийн үйл ажиллагааны үеэр:
Хэнтий аймгийн ахмад тамирчин П.Жаргалхан – Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
Тэмцээний ерөнхий шүүгч М.Золзаяа – “Хан Хэнтий алдартан” тэмдгээр
Хэнтий аймгийн тамирчин А.Уугантуяа – “Хан Хэнтий алдартан” тэмдгээр тус тус шагнагдлаа.

    Аливаа спортын тэмцээн, уралдааныг ивээн тэтгэнэ гэдэг нь маш том дэмжлэг билээ. Тамирчдыг урамшуулж, спортын хөгжлийг бодитоор дэмжиж буй нийт ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэр дундаа Ерөнхий ивээн тэтгэгч “Чингис Алтайн Гайхамшиг” ХХК, тус компанийн захирал Х.Амандбек ахаар дамжуулан гүн талархлаа илэрхийлж байна.
   
 Тэмцээний хүрээнд мэргэжлийн шилдэг тамирчдын үзүүлэх тоглолт зохион байгуулагдаж,үзэгч, сонирхогчдын сонирхлыг ихэд татлаа.🔵 Цэнхэр баг: М.Батдаваа, Ж.Гэрэлсүх🔴 Улаан баг: Б.Сумъяасүрэн, Б.БаттөгсӨндөр түвшний ур чадвар, хурд, тактик хосолсон гайхалтай тоглолт боллоо.

    Хөгжөөн дэмжигч хүүд өвлийн иж бүрэн хувцас бэлэглэлээ.
Энэхүү сайхан сэтгэлийн үйлсийг Орхон, Дорнод аймгийн тамирчид нэгдэн санаачилж, хамтран авч өгсөнд гүн талархал илэрхийлье. Баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.