Мэдээ

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР – 2026

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР – 2026 ⛸🇲🇳
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 11.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, өвлийн олимпын тоглолтын топ төрөл болох гүйлтийн тэшүүр спортыг сурталчлах, орон нутагт хөгжүүлэх, өсвөрийн баг тамирчдын ур чадвар, тактикийг сайжруулах, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар болон Биеийн тамир, спортын газрын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой.
🏅 Гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт,
🇲🇳 Монгол Улсын спортын дэд мастер Жанчивын Цогтгэрэл-ийн нэрэмжит
⛸ Гүйлтийн тэшүүрийн 2026 оны Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээн-ийг зохион байгуулж байна.
👇Зохион байгуулалт, хугацаа
▫️ Тэмцээнийг Монголын Тэшуурийн Холбооноос баталсан дүрмийн дагуу зохион байгуулна.
📍 Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдана.
▫️ Оролцогчдыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэл явагдана.
▫️ Талбай ашигласны хураамж: 5,000 төгрөг төлж мандат олгоно.
⛸🏆 Спортод хайртай хүн бүхнийг урьж байна!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.