2026 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ
Бэрх хотноо ахмад тамирчин Аюурзанын Жамсранжав агсны нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн бадминтоны тэмцээн 2026 оны босгон дээр эхэллээ.
Тус тэмцээнд Хэнтий аймгийн 7 сум, клубын 150 гаруй тамирчин анхан шатны 5 насны ангилал, сонирхогчдын 2 насны ангилалд 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Уг тэмцээнийг:
• Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар
• Бэрх хотын Захирагчийн ажлын алба
• Хэнтий аймгийн Бадминтоны холбоо
• Бэрх ерөнхий боловсролын сургууль
• Бэрх олон улсын сургууль
хамтран зохион байгуулж байна.
Мөн тэмцээнийг ахмад тамирчин А.Жамсранжавын гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэн оролцож буйд талархал илэрхийлье. Гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.