Мэдээ

2026 оны аймгийн АШТ-үүд эхэллээ.

Гүйлтийн цана, цанатай ууланд авирагчдын идэрчүүдийн 2026 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Батширээт суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 6 сумын 40 гаруй тамирчин оролцсон бөгөөд гүйлтийн цанын төрөлд Баян-Адарга сумын “Цасан оргил сайхан” клубын баг тамирчид багаараа түрүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. (3 дахь жилдээ дараалан багаар түрүүлэв.)
🥇 Алтан медаль, цом – Баян-Адарга сумын “Цасан оргил сайхан” клуб
🥈 Мөнгөн медаль – Биндэр сумын “Хязгааргүй” клуб
🥉 Хүрэл медаль – Гурванбаян тосгоны баг тамирчид
Мөн Цанатай ууланд авирагчдын холбоо Аймгийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Уг төрөлд:
🥇 Баян-Адарга сумын баг тамирчид
🥈 Гурванбаян тосгоны баг тамирчид
🥉 Биндэр сумын баг тамирчид
тус тус удаалж, 2026 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.