Хэнтий аймгийн хэмжээнд иргэдийн биеийн идэвх, өдөр тутмын хөдөлгөөнийг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилго бүхий “Идэвхтэй хөдөлгөөн – Эрүүл Хэнтийчүүд” аян хоёр сарын хугацаатай үргэлжилж, төлөвлөсөн арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Аяны хугацаанд сум бүр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн, биеийн идэвхтэй хөдөлгөөний хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, олон нийтийг хамарсан зөвлөгөө, сургалт, бүлгийн идэвхтэй оролцоог дэмжих зэрэг үйл ажиллагаанууд өрнүүлэв. Үүний үр дүнд иргэдийн хөдөлгөөний хандлага, эрүүл амьдралын дадал хэвшилд мэдэгдэхүйц өөрчлөгдөж, олон нийт идэвхтэй оролцсон нь ажиглагдсан.
Хоёр сарын хугацаанд оролцооны идэвх, зохион байгуулалт, олон нийтийн хамрагдалт, тайлангийн чанар зэрэг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сумдыг үнэлж дараах байдлаар байр эзлүүллээ:
• I байр – Баянмөнх сум
Иргэдийн өргөн оролцоо, хамтын санаачлага, идэвхтэй зохион байгуулалт, эрүүл дадлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тэргүүлэгч байлаа.
• II байр – Баянхутаг сум
Олон төрлийн хөдөлгөөн, дасгалын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, олон насныханд хүртээмжтэйгээр оролцоог өргөжүүлсэн.
• III байр – Хэрлэн сум
Аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа, иргэдийн оролцоо, үр дүнтэй ажиллах байдлаараа өндөр үнэлгээ авч, гуравдугаар байранд шалгарсан.
“Идэвхтэй хөдөлгөөн – Эрүүл Хэнтийчүүд” аян нь олон нийтийг эрүүл амьдралд уриалах, хөдөлгөөний хэвшлийг төлөвшүүлэхэд бодитой ахиц авчирч, хамтын бүтээлч байдал, нэгдсэн оролцоог дэмжих амжилттай арга хэмжээ болж аяны хүрээнд өглөөний дасгал, ажлын байрны дасгал, тогтмол идэвхтэй хөдөлгөөнд 20 сум, тосгодын 21564 иргэн, сургалт нөлөөллийн 22 удаагийн арга хэмжээнд 1594 иргэн 2 сарын хугацаанд нийт 23158 иргэн хамрагдлаа. Цаашид энэхүү аяныг аймгийн хэмжээнд тогтмол өрнүүлж өргөжүүлэн, илүү олон иргэн, сумдыг хамруулах зорилт тавин ажиллах болно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.