Энэхүү тэмцээнд улсын хэмжээнд 38 байгууллагын 1057 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын “Өсвөр үеийн шигшээ баг” (Дасгалжуулагч Б.Мөнхбилэг) амжилттай оролцож дараах бахархам амжилтуудыг гаргалаа.
U9 охид, 23 кг жин:
• Баянмөнх сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Ж.Нандинсарнай — Хүрэл медаль 
• “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч Б.Төрболд — Хүрэл медаль 
• “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Ө.Бадамзул — Мөнгө медаль 
• “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч Т.Уянга — Хүрэл медаль 
Багийн нийт тамирчид, дасгалжуулагч Б.Мөнхбилэг болон тэдний ар гэр, багш сурган хүмүүжүүлэгчдэд халуун баяр хүргэе! 
Хичээл зүтгэл, хөдөлмөр, хичээл сургуулиа хослуулан амжилт гаргаж буй та бүхнээр бахархаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.