Мэдээ

МИНИ ВОЛЕЙБОЛ-ын Аймгийн Аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

МИНИ ВОЛЕЙБОЛ-ын Аймгийн Аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит Хэнтий аймгийн 2025 оны МИНИ ВОЛЕЙБОЛ-ын Аймгийн Аварга шалгаруулах тэмцээний U8 насны ангилалд хөвгүүдийн 11, охидын 10 багийн 100 гаруй өсвөрийн бяцхан тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
8 нас хүртэлх насны ангилалд Аваргын цом алтан медалийг ВСДМ Х.Бат-Эрдэнэ ахлах дасгалжуулагчтай, Д.Хасбаатар туслах дасгалжуулагчтай М.Билгүтэй ахлагчтай Политехник коллежийн Шинэ эхлэл" клубийн хөвгүүдийн баг, ВСМ С.Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай Б.Амин-Эрдэнэ ахлагчтай Дадал сумын ЕБС ийн охидын баг
Мөнгөн медалийг ВСДМ М.Цэцэгсүрэн дасгалжуулагчтай Мөнх-Амьдрах ахлагчтай Хэрлэн 4-р сургуулийн "Алтиус Виннерс"" клубийн хөвгүүдийн баг тамирчид, Б.Ганхуяг дасгалжуулагчтай А.Цэлмэг ахлагчтай Өмнөдэлгэр сумын ЕБС ийн охидын баг тамирчид, Хүрэл медалийг Р.Энхдуулиан дасгалжуулагчтай Г.Төгөлдөр ахлагчтай Цэнхэрмандал сумын ЕБС ийн хөвгүүдийн баг тамирчид, ВСДМ Х.Бат-Эрдэнэ ахлах дасгалжуулагчтай, Д.Хасбаатар туслах дасгалжуулагчтай ахлагчтай Политехник коллежийн "Шинэ эхлэл" клубийн Анар ахлагчтай охидын баг тамирчид тус тус хүртэж, тэмцээний тусгай байранд Г.Билгүүн дасгалжуулагчтай М.Есүйжин ахлагчтай Гурванбаян тосгоны охидын баг, Д.Мөнхчулуун дасгалжуулагчтай Г.Бат-Оюун ахлагчтай Өмнөдэлгэр сумын хөвгүүдийн баг тамирчид тус тус шалгарлаа.
2025 оны МИНИ ВОЛЕЙБОЛ-ын Аймгийн Аварга шалгаруулах тэмцээний U8 насны ангилалд Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар
1.Дадал сумын ЕБС ийн Б.Амин-Эрдэнэ
2.Өмнөдэлгэр сумын ЕБС ийн А.Цэлмэг
3. Хэрлэн 4-р сургуулийн Б.Итгэл
4.Политехник Коллежийн Шинэ эхлэл клубын Б.Цэнгүүн нар шалгарлаа.
Шагналыг АВХ-ны тэргүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч ВСДМ А.Боргил, Шүүгчдийн Зөвлөлийн дарга ВСДМ Х.Бат-Эрдэнэ, ГБХХХШ-ын мэргэжилтэн Цэнд, АВХ-ны тэргүүлэгчид гардуулж баяр хүргэлээ.
Хэнтий аймгийн 2025 оны МИНИ ВОЛЕЙБОЛын Аймгийн Аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгч Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, “ЭБЭГ” ХХК ий Ерөнхий захирал Намсрайн Ариунбилэг, “Билэгт Хос Ертөнц” ХХК ий захирал Цэрэндоржийн Түвшинжаргал нартаа Хан Хэнтий нутгийн волейболчдынхоо өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Волейболын спортыг сонирхогчид, дэмжигчид, баг тамирчид багш дасгалжуулагчид, эцэг эхчүүдэдээ болон Чингис хотын иргэд та бүхэндээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.
Хэнтий аймгийн Волейболын Холбоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.