Мэдээ

✅ УЛСЫН АВАРГА БОЛСОН ХЭНТИЙ “СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД” БАГИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅ УЛСЫН АВАРГА БОЛСОН ХЭНТИЙ “СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД” БАГИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
🏹Энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Үндэсний сур харваачдын Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн”-д Хэнтий аймгийн харваачдын эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцож, эмэгтэй баг нийт 36 багаас ур чадвараараа ялгаран 9 тоглолт дараалан хожсоноор #УЛСЫН_АВАРГА алтан медалийг 🏹🎖️🏹хүртлээ.
✨ Тэднийг өнөөдөр аймгийн удирдлагууд түүхэндээ анх удаа Улсын аварга болсон эмэгтэй харваачид болон багш дасгалжуулагчийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
✨ Тус хүндэтгэлийн үеэр аймаг нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан баг тамирчдыг шагнаж урамшууллаа
🎖️ Засаг даргын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:
Багш дасгалжуулагч Ж.Энх-Амгалан
Аймгийн гарамгай мэргэн, спортын мэргэн Ө.Лхагважав
Аймгийн гарамгай харваач Г.Болор
🎖️ “ХАН-ХЭНТИЙН АЛДАРТАН”-аар
Аймгийн гарамгай харваач Ч.Туул
Аймгийн мэргэн, спортын дэд мастер Э.Буяндэлгэр
Сумын мэргэн С.Мягмарсүрэн
Аймгийн тод харваач Б.Аззаяа нар тус тус шагнагдлаа
✨ Мөн үеэр аймгийн удирдлагууд цаашдын тэмцээн уралдаанд тэднийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.