Мэдээ

ХЭНТИЙ АЙМГИЙН “СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД” БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳

ХЭНТИЙ АЙМГИЙН “СЭЦЭН ХАНЫ МЭРГЭД” БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳
2025 оны Үндэсний их сурын эмэгтэй багийн улсын аварга шалгаруулах харваа болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг багууд оролцож, ур ухаан, уран мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн “Сэцэн ханы мэргэд” шигшээ багийн эмэгтэй харваачид түүхэндээ анх удаа УЛСЫН АВАРГА болж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө.
“Сэцэн ханы мэргэд” багийн эмэгтэй харваачид тууштай бэлтгэл, эв нэгдэл, мэргэн оноогоороо бусдыгаа тэргүүлж, онооны оноонд тулсан ширүүн өрсөлдөөн дундаас тодрон гарч ирсэн нь тэдний ур чадвар, сэтгэл зүтгэлийн илэрхийлэл байв.
Энэхүү бахархам амжилт нь зөвхөн нэг багийн ялалт биш, харин Хэнтий нутгийн харвааны уламжлал, түүхэн өв, шинэ үеийн залгамж чанар, багийн эв нэгдлийн үр дүн гэдгийг харууллаа.
Эмэгтэй багт:
- Монгол улсын дархан мэргэн Х.Оюунчимэг
- Монгол улсын тод харваач А.Цэвэлмаа
- Буриад сурын Монгол улсын мэргэн, спортын мастер Г.Эрдэнэтуул
- Аймгийн гарамгай харваач, спортын мастер Ө.Лхагважав
- Аймгийн мэргэн, спортын дэд мастер Э. Буяндэлгэр
- Аймгийн гарамгай харваач Г. Болор
- Аймгийн гарамгай харваач Ч. Туул
- Аймгийн тод харваач Б. Аззаяа
- Аймгийн гоц харваач Ж. Мөнхсайхан
- Сумын мэргэн С. Мягмарсүрэн нар багтжээ.
Дасгалжуулагчаар Аймгийн мэргэн, спортын мастер Ж. Энх-Амгалан оролцсон бөгөөд тэд 9 удаагийн тоглолтод ганц ч хожигдоогүй байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.