БАТНОРОВ СУМЫН ХАРЪЯАТ, ДЭЛХИЙН ДЭД АВАРГА ЦЭЦГЭЭГИЙН ӨНӨРБАТ БҮГД НАЙРАМДАХ САХА УЛСЫН АМГА ХОТЫН ТАВАН БААТРЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Тэрээр Бүгд найрамдах Саха улсын Амга хотын таван баатрын нэрэмжит чансаа өндөрт зүй ёсоор тооцогддог нээлттэй MAS WRESTLING тэмцээнд -105 жинд хүч үзэн мөнгөн медалийн эзэн болжээ.
Мөн тус улсын үндэсний баяр болох "Нарны баяр"-т оролцон 138кг жинтэй чулууг хамгийн хол зайд өргөж АВАРГА ТАМИРЧИН-аар тодров.
Хэнтий нутгийнхаа нэрийг Дэлхийн хэмжээнд дуурсган яваа залуу тамирчиндаа тун удахгүй эх оронд маань зохион байгуулагдах MAS WRESTLING ДЭЛХИЙН АВАРГЫН тэмцээнд нь амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.