Мэдээ

✅ “ШИЛДЭГ БАГ, ХАМТ ОЛНООР” ӨСВӨР ҮЕИЙН “ХҮНДИЙН ӨРГӨЛТ”-ИЙН БАГ ШАЛГАРЛАА

✅ “ШИЛДЭГ БАГ, ХАМТ ОЛНООР” ӨСВӨР ҮЕИЙН “ХҮНДИЙН ӨРГӨЛТ”-ИЙН БАГ ШАЛГАРЛАА
✨ Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үеийн хүндийн өргөлтийн баг, хамт олон нь өсвөр үеийн тамирчдыг улс, бүс, олон улсын түвшний уралдаан тэмцээнд бэлтгэх, хөгжүүлэх, амжилт гаргуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан тул 2025 оны “Шилдэг баг, хамт олон”-оор шалгарлаа.
✨ Тус багийг удирдан ажилладаг дасгалжуулагч, багшаар Биеийн тамирын тэргүүний ажилтан Баатарцогтын Үүлэнтайсуухүү ажилладаг байна. Түүний удирдлага дор ажилласан баг тамирчдын сүүлийн 8 жилийн амжилтыг дурдахад:
🏆 Багийн амжилтын товчоо:
• 2020, 2023, 2024 оны залуучуудын УАШТ — Алтан медаль
• 2021, 2022, 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ — Алтан, мөнгөн медаль
• 2018–2025 онд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 удаа багийн дүнгээр шагналт байрт шалгарсан
• 2023 онд Монголын бүх ард түмний XV спартикатадад хүрэл медаль
🥇 Спортын цол зэрэгтэй тамирчид:
• Олон улсын хэмжээний мастер – 1
• Спортын дэд мастер – 3
• 1-р зэргийн тамирчин – 15
• 2-р зэргийн тамирчин – 10
• 3-р зэргийн тамирчин – 5
🌍 Олон улсын түвшинд:
• ОУХМ Х.Буяннэмэх, СДМ Т.Өнөболд нар Монголын шигшээ багт багтаж, 2028 оны олимпын эрхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна.
💪 Монгол Улсын рекорд шинэчлэгчид:
• 2025 онд Т.Өнөболд 56 кг-д улсын рекордыг 16 кг-аар шинэчилсэн
• 2024 онд Б.Тунгалаг 45 кг-д 1 кг-аар рекорд шинэчилсэн
• 2023 онд Д.Наранбаяр 45 кг-д 13 кг-аар шинэ рекорд тогтоосон
✨ Тус хамт олон нь Хүүхдийн спортын VIII наадамд оролцохоор 19 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Эдгээр амжилтууд нь зөвхөн нэгэн багийн бус, Хэнтий аймгийн спортын салбарын хөгжил, ирээдүйн тамирчдын төлөө хийж буй тууштай, үр дүнтэй хөдөлмөрийн илэрхийлэл болж байгаа юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.