Мэдээ

🌈 “ХҮҮХЭД – ХАЙР – ИРЭЭДҮЙ” БАЯРЫН ХӨТӨЛБӨР БЭЛЭН БОЛЛОО

🌈 “ХҮҮХЭД – ХАЙР – ИРЭЭДҮЙ” БАЯРЫН ХӨТӨЛБӨР БЭЛЭН БОЛЛОО
📍 Хэнтий аймаг | 2025 оны 5-р сарын 29 – 6-р сарын 01-02
Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүл–нийгмийн хайр энэрлийг түгээх зорилготой Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын хөтөлбөрийг Хэнтий аймаг энэ жил илүү өргөн хүрээтэй, уран сайхны тоглолт, хэлэлцүүлэг, хүслийн 14 станц бүхий соёлын арга хэмжээнүүдтэйгээр зохион байгуулахаар боллоо.
📍 Зохион байгуулагчид:
• Аймгийн ЗДТГ
• Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
• Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
📅 2025 оны 5-р сарын 29 | ЛХА
🕙 10:00 – Ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ
📍 Байршил: Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга
📅 2025 оны 6-р сарын 1 | НЯМ
📍 Байршил: Чингис хотын төв талбай, Төв номын сан, Хүүхдийн ордон
🕗 08:00 – “Хүүхэд бүр ялгаагүй – Хүүхэд бүр хамгаалалттай” уриан дор хүүхдийн марафон
🕙 10:00–10:40 – Баярын парад
🕚 11:00–12:00 – Нээлтийн үйл ажиллагаа:
🎤 “Миний жаргалтай хүүхэд нас” тоглолт
🎖 Алдарт эхийн одон, хүүхдүүд, багш, эцэг эхийн шагнал
🎵 Урлагийн тоглолт
🕐 13:00–14:00 – “Хүүхэд сонсож байна” сэдэвт арга хэмжээ
🕑 14:00–14:50 – “Шинэ үеийн хүүхдүүд” урлагийн тоглолт
🕒 15:00–16:00 – “Жижигхэн бяцхан зүрхэндээ” тайзны тоглолт
🕓 17:00–20:00 – “Open field movie” задгай кино үзвэр
📍 Төв талбайн хойд талд байрлах задгай тайзан дээр
🎪 ХҮСЛИЙН ӨРТӨӨ (өдрийн турш ажиллана):
1. “Open mic”
2. “Мөлхөө жаал”
3. “Гэр бүлийн музей”
4. “Би соёлтой”
5. “Цэнхэр дэлгэц”
6. “Шинэ үеийн баг”
7. “Хөгжилтэй гэр бүл”
8. “Алтан түрийвч”
9. “Хүлээн зөвшөөр”
10. “Ухаалаг хэрэглээ”
11. “Залуу зохион бүтээгч”
12. “Гэгээн үг”
13. “Хайртай аав”
14. “Баярлалаа Эмчээ”
📅 2025 оны 6-р сарын 2 | ДАВАА
🕑 14:00–20:00 – “Өчигдөр баярлуулсан, өнөөдөр дэмжье, өдөр бүр ярилцъя” уриатай “Чихрээс үнэтэй дурсамж” хүүхдийн баярын өдөрлөг
📍 Байршил: Ид шидийн орон
🌈 “ХҮҮХЭД – ХАЙР – ИРЭЭДҮЙ” уриатай энэхүү баярын өдрүүдэд бяцхан зочдодоо инээд хөөр, бэлэг, дурсамжаар дүүрэн мөчүүдийг хамтдаа бүтээцгээе! 🎠🎈
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.